<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 хүнийг саатууллаа
featured

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 хүнийг саатууллаа

 
 

 Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр /2021.02.18/ нийт 1207 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зөрчлийн 966, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 141, гэмт хэргийн шинжтэй 52 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 227 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 74, танхайрсан 74, хулгайлах долоо, хүний биед халдсан 54, тав тух алдагдуулсан 56 дуудлага бүртгэгдсэн байна.

152202190_1746016642271567_1282567384418532348_o ЦЕГ: Тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон 51 хүнийг саатууллаа