<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Мьянмарт цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал 12 дахь өдрөө үргэлжилжээ
featured

Мьянмарт цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал 12 дахь өдрөө үргэлжилжээ

 Мьянмарт энэ сарын 1-нд засгийн эрхийг булаан авсан цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал лхагва гарагт 12 дахь өдрөө үргэлжилжээ. Мьянмарын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, орон даяар олон сая хүн эсэргүүцлээ илэрхийлжээ. Тус улсын хамгийн том хот болох Янгонд өглөөнөөс өрнөсөн жагсаалд 100 мянга гаруй хүн оролцсоноос олон мянга нь төв замын уулзваруудыг хаасан байна.

“Цэргийн засаг захиргааг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн нэгэн дуучныг хэлэхэд жагсагчид алга ташин дэмжжээ. Мөн Янгонд жолооч нар замуудыг хаахын тулд капутаа онгойлгон зогссоноос гадна жагсагчид төрийн албан хаагчдад ажил хаяхыг уриалж байжээ.

Нийслэл Нейпидо хотод мөн олныг хамарсан жагсаал өрнөсөн бол хоёр дахь том хот болох Мандалайд Аун Сан Су Чигийн гэрэл зургийг барьсан оюутнууд “Бидний удирдагчдыг сулла” хэмээн хашхирсан байна.

Мьянмарт интернэтийн сүлжээ лхагва гаргийн үүрээс эхлэн өглөөний 9 цаг хүртэл тасарчээ. Ийм явдал гурван өдөр дараалан болсон тул цэргийнхнийг жагсагчдын төлөвлөгөөнд саад учруулахын тулд зориуд тасалдуулсан хэмээн таамаглаж байгаа ажээ.

Таг: