<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Малчдад сүүний урамшууллыг энэ сарын 20-ны дотор өгнө
featured

Малчдад сүүний урамшууллыг энэ сарын 20-ны дотор өгнө

 ХХААХҮ-ийн сайдын тушаалаар малчдад сүүний урамшууллыг олгож байгаа. Энэхүү үйл ажиллагаа 2025 оны 6 дугаар сарын 1 хүртэл, жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ныг дуустал буюу өвлийн 5 сарын хугацаанд үргэлжлэх юм.

Тодруулбал, сүү нийлүүлэгч малчид, фермер, ААН-үүдэд сүүгээ тушаасан өдрөөс хойш урамшууллыг дараа сарын 20-ны дотор багтаан олгож байх юм. 

Сүүний урамшууллыг мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ болон татварын цахим төлбөрийн баримт зэргийг баталгаажуулан олгох юм. Өнгөрсөн хугацаанд мал аж ахуй эрхлэгчдэд 766 сая гаруй төгрөгийн урамшуулал олгоод байна.