<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ ДЭМБ-аас “AstraZeneca” компанийн вакциныг онцгой байдлын үед хэрэглэхийг зөвшөөрчээ
featured

ДЭМБ-аас “AstraZeneca” компанийн вакциныг онцгой байдлын үед хэрэглэхийг зөвшөөрчээ

  Вакцинтай холбоотой нэгэн мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ түгээв. БНСУ-ын  “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг онцгой байдлын үед хэрэглэхийг ДЭМБ зөвшөөрчээ.

ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсанаар, тус байгууллага “AstraZeneca-SKBio” /БНСУ/ компани болон Энэтхэгийн Ийлдэс судлалын хүрээлэнд үйлдвэрлэсэн “AstraZeneca”-гийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн байна.   

“Одоо вакциныг хурдан тараах бүх урьдчилсан нөхцөл бидэнд бүрдээд байна. Гэхдээ бид үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай хэвээр байна” гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.

Хэд хоногийн өмнө ДЭМБ-ын шинжээчдийн баг энэхүү вакциныг хэрэглэх талаар түр зөвлөмж гаргасан байна. Шинжээчид насанд хүрсэн бүх хүнд вакцины хоёр тунг 8-12 долоо хоногийн зайтай хийх ёстойг анхааруулж, "Өмнөд Африк" хувилбар илэрсэн орнуудад хэрэглэж болно гэж зөвлөсөн байна. 

 Харин АНУ-ын “Novavax” биотехнологийн компани “COVID-19”-ийн вакциныхаа Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусний хувилбараас хамгаалах шинэ хувилбарыг лабораторид туршиж байгаагаа “CNN” сувагт даваа гарагт мэдээлжээ. Энэхүү судалгааны хүрээнд эрдэмтэд өмнө нь гарган авсан вакциныхаа үйлчлэлийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд ингэснээр коронавирус болон шинэ хувилбарынх нь аль алинаас хамгаална гэж үзэж байгаа ажээ. “Novavax”-ийн вакцин эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтын урьдчилсан дүнгээр 89.3 хувийн үр дүн үзүүлсэн юм. 

Шинэ вакциныг лабораторид туршсаны дараа эмнэлзүйн туршилтыг эхлүүлэх боловч судалгааны ажил эхэн үе шатандаа явж байгаа тул тодорхой цаг хугацааны талаар мэдээлэл өгөхөд эрт байгаа ажээ.