<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Чөлөөт бөхийн тамирчдад олимпын эрхийн төлөө барилдах хоёр тэмцээн үлджээ
featured

Чөлөөт бөхийн тамирчдад олимпын эрхийн төлөө барилдах хоёр тэмцээн үлджээ

  “COVID-19” цар тахлын улмаас чөлөөт бөхийн 2021 оны улирлын хуваарьт өөрчлөлт оруулсан талаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/UWW/-ноос мэдээллээ.  

Чөлөөт бөхийн тамирчид олимпын наадмын эрхийн тэмцээнээс гадна оноо олгох тэмцээнд оролцохоор болжээ. Мөн өндөр чансаатай бөхчүүдийг оны эцэст шалгаруулах юм байна.

Токиогийн олимпын эрхийн оноо олгох Matteo Pellicone /2021.03.10-15/ болон The Poland оpen /2021.06.08-13/ хоёр тэмцээн байгаа аж. Мөн 2020 оны Азийн АШТ-д “Ковид-19” халдварын улмаас оролцож чадаагүй БНХАУ, Туркменистан, БНАСАУ-ын бөхчүүдийн оноог тооцохдоо 2021 оны тивийн АШТ-ий амжилтаар нь оноо олгохоор болжээ. Тухайлбал, Тивийн аваргын тэмцээнүүд, Matteo Pellicone, Poland оpen тэмцээний амжилтаар оноог олгоно. Чөлөөт бөхийн олимпын наадамд 8 дугаар сарын 1-8-нд хүч үзэх бол 2021 оны ДАШТ 10 дугаар сарын 2-10-нд болно.

Онооны цуврал тэмцээн нь эрхийн тэмцээн биш бөгөөд оноо олгох систем хуучин хэвээр. Харин олимпын наадмын оноо, ДАШТ-ээс 20 хувь их байх юм. Олимпын алтан медальд нэмэлт 10 оноо, 2 дугаар байрт нэмэлт 6 оноо, 3 дугаар байрт нэмэлт 3 оноо байна.

Чансааны онооны тэмцээнүүдийн шагналын сан 600 мянган ам.долларыг 30 жинд хуваах /эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол/ юм. Оноо нь олимпын сугалаанд хэрэг болохоос гадна оны эцсээр их оноотой бөхийг шалгаруулахдаа зөвхөн 2021 оны тэмцээнд авсан оноог тооцож бодно.

Чансааны оноо өндөр тамирчдын авах шагнал жин тус бүрээр 1 дүгээр байр - 10 мянга, 2 дугаар байр - 7 мянга, 3 дугаар байр - 3 мянган ам.доллар байх юм байна.