<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР E-Mongolia төслийг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүдэд санууллаа
featured

E-Mongolia төслийг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүдэд санууллаа

 Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны эхэнд цахим засаглалын шилжилт буюу төрийн хүнд суртлыг халах зорилгоор хийгдэж буй E-Mongolia төслийг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа гишүүдэд сануулжээ. 

Монгол Улсын Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зориулж төрийн 180 гаруй үйлчилгээг цахим нэг цонхны E-Mongolia үйлчилгээгээр үзүүлж байна. Цаашид 592 үйлчилгээг нэгтгэж, иргэдийн цаг, санхүүг хэмнэхээр зорьж байгаа юм.

Ташрамд дурдахад, Засгийн газрын хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд УОК-ын өчигдрийн хуралдаанаар тодорхой шийдвэр гараагүй тул Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцээгүй байна.

E-Mongolia төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж үзнэ үү.