<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Яруу найрагч Д.Галсансүхийг хүн амины хэрэгт буруутай гэж шүүх үзлээ
featured

Яруу найрагч Д.Галсансүхийг хүн амины хэрэгт буруутай гэж шүүх үзлээ

 Яруу найрагч Д.Галсансүхэд холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцлоо.

Улмаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11:00 цаг хүртэл завсарлуулжээ.

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Галсансүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Д.Галсансүх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.Батхүү, Д.Дөлгөөн нарын амь нас хохироосон гэмт хэрэгт холбогдсон юм.

Хэргийг сануулахад 2020 оны зургаадугаар сарын 20-ны 02.00 цагийн орчимд Хан-Уул дүүргйн 14 дүгээр хорооны нутаг Төв аймгаас Улаанбаатар хот руу явах замд Тоёота Ланд-200 маркийн автомашин онхолдсон юм. Осол гарах тухайн үед машиныг яруу найрагч Б.Галсансүх жолоодож явсан бөгөөд уг хэрэгт буруутгагдаж байгаа болно.

Таг: