<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ АНУ-ын Зэвсэгт хүчний 300 мянган цэргийн алба хаагч вакцин хийлгэжээ
featured

АНУ-ын Зэвсэгт хүчний 300 мянган цэргийн алба хаагч вакцин хийлгэжээ

 АНУ-ын Зэвсэгт хүчний 300 мянган цэргийн албан хаагч коронавирусний вакцин хийлгэжээ. Цэргүүд вакцинжуулалтад сайн дураараа хамрагдаж байна хэмээн АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны цэргийн эмнэлгийн албаны дарга, Агаарын цэргийн хүчний бригадын генерал Пол Фридрикс мэдэгдсэн байна. 

“Одоогийн байдлаар 366 мянган цэрэг вакцинжуулалтад хамрагдаад байна. Үүнээс 320 мянга орчим цэрэг вакцины эхний тунг хийлгэсэн бол 40 мянга гаруй цэрэг хоёр дахь тунгаа хийлгээд байна” хэмээн тэрбээр  хэлэв.

Цэргийн албан хаагчид цар тахалтай холбоотойгоор тогтоосон эрүүл ахуйн дүрэм журмыг дагаж мөрдөн ажиллаж байна. Америкчуудыг вакцинжуулалтад хамрагдах үйл явцад АНУ-ын Батлан хамгаалахын яам оролцож байгаа юм.

Таг: