<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардаж авлаа
featured

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардаж авлаа

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,9 хувийн саналаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдад тамгыг нь гардуулж, ажлын амжилт хүсэн ерөөв.

Тэрээр "Түүхэн эгзэгтэй цаг үед улс орноо зөв удирдан, ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна" гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "У.Хүрэлсүх таны тэргүүлж байсан Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг дуусгана. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө үүрэг, хариуцлагаа ухамсарлан ажиллана" гэлээ.

Өмнөх Засгийн газрын гал тогоо буюу Хэрэг эрхлэх газрын даргаар 2019 оноос хойш ажилласан Л.Оюун-Эрдэнэ нь Монголын шинэ залуу улс төрчдийг манлайлагчдын нэг бөгөөд 2015 онд АНУ-ын Харвардыг их сургууль төгссөн юм. Тэрбээр Монголын улс төр, эдийн засгийн засгийн хүнд хэцүү, “COVID-19”-ийн сорилтод орсон, Оюутолгой төслийн гэрээг сайжруулах хэлэлцээрийн үед Засгийн засгийн газрын тэргүүнээр томилогдсон нь энэ билээ.

Л.Оюун-Эрдэнийн намтар:

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. Ам бүл 5 /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/. Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй.

Боловсрол: 

- 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль 

- 2001 онд Бэрс дээд сургууль. Сэтгүүлч 

- 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйч 

- 2015 онд Харвардын их сургууль. Төрийн удирдлагын магистр 

Ажлын туршлага:

- 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга 

- 2002-2008 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал

2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

2009-2011 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын газрын дарга

2011-2014 онд Нийгмийн ардчилал, Залуучуудын холбооны Ерөнхийлөгч

2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга

2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

-2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2019-2021 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

-2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайд