<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Москва хотын дарга Сергей Собянин хөл хорионы зарим хязгаарлалтыг цуцлав
featured

Москва хотын дарга Сергей Собянин хөл хорионы зарим хязгаарлалтыг цуцлав

 ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Сергей Собянин коронавирусний улмаас тогтоосон зарим хязгаарлалтаа цуцаллаа.

Нэгдүгээр сарын 22-ноос эхлэн Оросын нийслэл хотод:

  • музей, номын сан болон соёлын бусад байгууллагуудыг нээнэ
  • театр, кино театр, концертын танхимаар үйлчлүүлэх үзэгчдийн тоог хоёр дахин (суудлын 50 хүртэл хувь) нэмэгдүүлнэ
  • бусад зугаа цэнгэл, спорт, үзэсгэлэн, соён гэгээрүүлэх олон нийтийн арга хэмжээг үзэгчтэй (дээрхтэй ижил нөхцөлөөр) зохион байгуулахыг зөвшөөрнө
  • хүүхдийн тоглоомын төвүүд, өдрийн зуслангууд, худалдааны болон үзвэр үйлчилгээний газрууд дахь хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг цуцална.
  • Коллеж, биеийн тамир спортын сургуулиуд хэвийн үйл ажиллагаанд шилжиж, тээврийн хэрэгслээр зорчих оюутнуудын картыг нээнэ.   

Харин кафе, баар, зоогийн газруудын үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалт, 65-аас дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүс гэрийн дэглэм сахих шаардлага, Москвагийн аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа 30 хувийг гэрээс нь ажиллуулах зөвлөмжийг хэвээр үлдээжээ. 

ОХУ-ын нийслэл хотод өвчлөл буурах хандлага ажиглагдаж байгаа юм. Лхагва гаргийн байдлаар халдварын 2452 шинэ тохиолдол илэрсэн нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нээс хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Цар тахал дэгдсэнээс хойш Москвад нийт 900 894 хүн халдвар авсан байна. 

Цар тахал дэгдсэнээс хойш ОХУ-д 3 633 952 хүн халдвар авснаас 3 027 316 нь эдгэрч, 67 220 хүн нас баржээ.