<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Нярайлсан эхийг төрөх газраас нүцгэн гаргасан Г.Баясгалан дарга буруугаа хүлээсэнгүй
featured

Нярайлсан эхийг төрөх газраас нүцгэн гаргасан Г.Баясгалан дарга буруугаа хүлээсэнгүй

 Хөхөө өвлийн хүйтэнд дөнгөж амаржсан эх, нярайг халдвартай хэмээн ХӨСҮТ рүү зөөвөрлөх гэж яарч, нүцгэн шахуу хөөж гаргасан “Өргөө” амаржих газрын ажилчдын хариуцлагагүй байдлаас үүдэн сүүлийн хоёр өдөр нийгэмд ноцтой асуудал үүсэж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорч байна. Эрүүл мэндийн салбарын анхан, дунд шатны ажилтнуудын хүнлэг бус, хариуцлагагүй байдалд арга хэмжээ авахыг шаардсан иргэдийн жагсаал ийнхүү томоохон сануулга өгсөн.
 
141013684_191365212693236_2638414809859801669_n
 
Гэтэл халдварт цар тахлын үед бүхэл бүтэн улс, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг бодлогын хэмжээнд удирдаж явсан сайд, дарга болон УОК ажлаа өгөхөө мэдэгдсэн энэ үед асуудлын хамгийн гол цэг болсон “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан хариуцлага хүлээхгүй хэмээн гүрийж сууна. Дөнгөж амаржсан эхийг дулаан хувцаслах байтугай ганц хөнжил ч нөмрүүлэх сэтгэлгүй хандаж, халдвартай хэмээн хажигласан амаржих газрын эмч, удирдлагууд ийнхүү албан тушаалдаа улайран шигдэж суугаа аж.