<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар өнөөдөр УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр томилогджээ
featured

"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар өнөөдөр УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр томилогджээ

 Хүний эрх шаардсан энгийн иргэдийн жагсаал захиалгатай байсан тухай баримтыг сэтгүүлчид дэлгэн жиргэж эхэллээ. АН-ын захиалгатай жагсаал гэж олон нийт үзэж байна. Уг жагсаалд идэвхтэй оролцож, талбай дээр тавчигтай гарч ирсэн "Үнэн ба зөв" намын дарга П.Отгонбаатарын томилгоо жагсаалаас улстөрчид ашиг хонжоо олдог гэдгийг харууллаа хэмээн олноороо шуугиж эхэллээ. "Олны үг ортой" гэдэг болохоор үнэний хувь бийг хэн ч үгүйсгэж дөнгөхгүй.

Түүнийг өнөөдрөөс  УИХ-ын гишүүн Ш.Адьшаа зөвлөхөөр ажиллуулахаар болжээ. П.Отгонбаатарын УИХ-ын гишүүний зөвлөх болсныг иргэд, олон нийт өчигдрийн жагсаалтай холбож байна. "Нэг өдөр жагсаал хийгээд, маргааш нь УИХ-ын гишүүний зөвлөх боллоо" гэх бор шувуу хичнээн олноор нисэлдсэн ч жагсаал хийсний хариу биш бололтой. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа түүнийг зөвлөхөөр ажилд оруулах хүсэлтээ 01-р сарын 19-нд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хүргүүлсэн аж.


 

равжаа Энгийн иргэдийн жагсаал захиалгатай байсныг илчилж эхэллээ 

Өчигдрийн жагсаалд  П.Отгонбаатар идэвхтэй оролцож, УОК, Эрүүл мэндийн яамны удирдлагуудыг огцрохыг шаардаж төв талбайд хамгийн эхэнд очсон нь яалт ч үгүй үнэн билээ. 

 

 

Таг: