<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ огцрох саналыг Ерөнхий сайд МАН-ын Удирдах зөвлөл рүү оруулжээ
featured

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ огцрох саналыг Ерөнхий сайд МАН-ын Удирдах зөвлөл рүү оруулжээ

 Засгийн газрын ээлжит бус өнөөдөр өглөө хуралдсан. Хуралдаанаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудал хөндөгджээ. Яг одоо хуралдаж байна.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх өчигдөр /2021.01.20/ үдээс хойш шуурхай хурал зарласан. Хуралдаанд цар тахлын үед үүрэг хүлээж ажиллаж байгаа бүх шатны албан тушаалтнууд оролцсон билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шуурхай хурал зарлаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Шадар сайд Я.Содбаатар нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсан.

Тэгвэл хоёр сайдынхаа өргөдлийг өнөөдөр өглөөний ээлжит бус хурлаар хэлэлцээд, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ огцрох саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын Удирдах зөвлөл рүү оруулжээ.