<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Хөдөлмөрийн үндэсний намын даргаар Т.Доржханд сонгогджээ
featured

Хөдөлмөрийн үндэсний намын даргаар Т.Доржханд сонгогджээ

 Өчигдөр буюу 2021 оны 01 сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал цахим хэлбэрээр амжилттай явагдлаа. УИХ болон шат шатны төрийн бодлого, шийдвэрт оролцож буй улстөрийн хүчний хувьд хуулиа хүндэтгэн, эв нэгдлээ баталгаажуулж Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 120 төлөөлөгч оролцлоо. Энэхүү хурлаар намын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, Намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржхандыг сонголоо.
 
Б.Найдалаа: “ХҮН нам хөгжлийн дараагийн шатандаа гарлаа. Бид хүн төвт нэг зорилго, нэг үнэт зүйл, нэг алсын хараатай, нэгэн цул нам байж бодитой, нөлөө бүхий хүчин болж чадлаа. Бид намаараа болон эвслээрээ сонгуульд оролцсон жилдээ УИХ, Нийслэл, Дүүрэгт суудалтай болж өөрсдийн дуу хоолойг бүх түвшиндээ хүргэх төлөөлөгчидтэй болсон нь Монголын улс төрд онцгой үзэгдэл болсон. Энэ амжилтаа бид цаашид бататгаж өөрсдийн намын дотоод ардчиллаа улам чамбайруулан бэхжүүлэхэд намын гишүүд, дэмжигчдийн идэвх оролцоо чухал” гэдгийг илэрхийллээ. Мөн намын их хурлаар Удирдах зөвлөлийн даргаар Б.Найдалааг, Ерөнхий нарын бичгийн даргаар П.Ганзоригийг, Хариуцлагын ерөнхий хорооны даргаар А.Дөлгөөн нарыг тус тус санал нэгтэйгээр дэмжиж сонголоо.
 
Ийнхүү УИХ-д суудалтай, улс төрийн нөлөө бүхий хүчин болсон Хөдөлмөрийн Үндэсний Нам Их хурлаа амжилттай хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа шуурхайлан орлоо.
 
 
 
 

Таг: