<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ 24 цагийн хугацаанд 16857 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнийхээс коронавирус илэрчээ
featured

24 цагийн хугацаанд 16857 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнийхээс коронавирус илэрчээ

 Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн мэдээллээ хүргэж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16857  хүнд шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. 

Тодруулбал, "Мөнххада" компанийн ажилтны хавьтал болсон буюу тусгаарлалтад байсан дөрвөн хүнээс, мөн Баянзүрх дүүргийн 17, 12-р хорооны нэг бүлийн найман хүнээс халдвар илэрчээ. Тэд бүгд тусгаарлах байранд байсан аж.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тоо 664, улсын хэмжээний кластер голомт дахь халдварын тоо 990 хүрлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 38, ХӨСҮТ-өөс 14 хүн эдгэрч, дараагийн шатны эмнэлэг рүү шилжжээ. 

Улсын хэмжээн дэх халдварын тоо 1491 хүрч, үүнээс 909 буюу 60,9 хувь нь эдгэрсэн тухай ЭМЯ мэдээллээ. Нийт 571 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна. Эдгээр хүмүүсээс 2 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.

ХӨСҮТ-д 245 хүн байгаагийн нэг өвчтөн маш хүнд байгаа бөгөөд энэ хүн нь хавдартай бөгөөд өчигдөр ХӨСҮТ-д хэвтжээ.