<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Жижиглэн худалдаа эрхлэгчид Төрийн ордны гадна цуглаж,үнэн байдлаа ярив
featured

Жижиглэн худалдаа эрхлэгчид Төрийн ордны гадна цуглаж,үнэн байдлаа ярив

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр Ерөнхий сайд, Шадар сайд нарт шаардлага хүргүүлэхээр Төрийн ордны гадаа цуглажээ. 

Цар тахлын хорионы үед тэдний амьжиргаа өдрөөс өдөрт хүндэрч буйг тэнд ирсэн хүмүүс онцолж байв. “Бид Баяншол дүүргийн худалдаа эрхлэгчид. Амьдрал үнэхээр хэцүү байна. Бид маш удаан тэвчиж байна, цаашид тэвчих аргагүй боллоо. Яах ёстой вэ. Айлуудын хөргөгчийг очоод үзээрэй. Хүүхдүүдээ юугаар тэжээх вэ.Биднийг дэндүү үл тоож орхигдуулж байна.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ алга. Энэ бол жагсаал цуглаан биш. Бид үзэл бодлоо илэрхийлж байна” гэж байлаа.

Дотоодод цар тахал гарсантай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 12-ноос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс эхлээд жижиглэн худалдаанаас гадна бараа, үсчин, гоо сайхан гэгчлэн үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд ороод байгаа. Ямар ч орлогогүй болж, хүнд байдалд орсон иргэдийн төлөөлөл Засгийн газрын тэргүүнд хандахаар Төрийн ордны гадаа ирсэн нь энэ. Харин цагдаагийн байгууллагаас тэднийг хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна.