<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЗӨВЛӨМЖ Агааржуулалтын хоолойгоор халдвар тархах өндөр магадлалтай
featured

Агааржуулалтын хоолойгоор халдвар тархах өндөр магадлалтай

 Одоогоор манай улсад агааржуулалт, усны хоолойгоор коронавирусний халдвар дамжсан гэдгийг баталгаажуулсан судалгаа дүгнэлт гараагүй байна. “Энэ бол амьсгал агаар дуслын халдвар учраас бие биетэйгээ хавьтал болсон үед халдвар авсан гэж үзэж байгаа. Үүнийг гүнзгийрүүлэн судална” гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга ААмбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.

Харин дэлхий дахинд агааржуулалтын хоолойтой холбоотой халдвар тархаж байна гэсэн тохиолдол гарчээ. Тухайлбал, өнгөрсөн 2020 онд Сингапурын гадаад ажилчдын байранд болон Хонконгт нийтийн байранд агааржуулалтын хоолойгоор дамжин халдвар тархсан гэсэн судалгаа гарчээ. Ер нь дэлхий нийтэд агааржуулалтын хоолойгоор дамжин халдвар тархах өндөр магадлалтай гэж үзэж байгаа аж.

Манай улсын хувьд тандалт судалгаа хийж байгаа бөгөөд байранд амьдардаг хүмүүс цахилгаан шатаар аль болох явахгүй байх, амны хаалт зүүх, бээлийтэй гараар шатны бариулд хүрэхийг ЭМЯ-наас зөвлөлөө. Хэрвээ агааржуулалтын хоолойгоор дамжин халдварлаж байна гэсэн сэжиг байвал шалгуулах, шаардлагатай тохиолдолд агааржуулалтын хоолойг скочоор таглах зэрэг зөвлөмжийг дэлхий дахинд өгч байгаа аж.