<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Улаанбаатарт 14 хүнээс халдвар илэрсэн байна
featured

Улаанбаатарт 14 хүнээс халдвар илэрсэн байна

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Нэгдүгээр сарын 11-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 15849 шинжилгээ хийлээ. Ингээд 14 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,456 болсноос дотоодын халдварын тоо 956 боллоо. Үүнээс 909 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 462 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 13 , хүндэвтэр 95, хөнгөн 472 хүн байна.

–Улаанбаатар 14 хүнээс шинэ тохиолдол илэрсэн байна. Үүнд: 

 

  • БЗД-ийн 17 хороонд оршин суудаг хоёр гэр бүлийн есөн хүнээс халдвар илэрлээ. Тэдгээр иргэд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан.
  • БГД-ийн 6 дугаар хорооноос нэг гэр бүлийн гурван хүнээс халдвар илэрлээ.
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой  гэр бүл дамжсан халдвараар нэг хүн өвчилсөн байна.
  • ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрсэн байна.

Дээрх хүмүүс ажиглан тусгаарлах байранд байсан бөгөөд заримынх нь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

Улаанбаатар хотын батлагдсан тохиолдлын ойрын болон гэр бүлийн хавьтлын нэг, хоёр, гурав дахь шинжилгээнээс илэрсэн байна.