<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Ява тэнгист осолдсон нисэх онгоцны хар хайрцгийн байршлыг тогтоожээ
featured

Ява тэнгист осолдсон нисэх онгоцны хар хайрцгийн байршлыг тогтоожээ

 Индонезийн нийслэл Жакарта хотоос өнгөрсөн бямба гарагт хөөрснийхөө дараа Ява тэнгист осолдсон зорчигч тээврийн нисэх онгоцны хар хайрцгийн байршлыг тогтоосон гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.

Тэнгисийн цэргийн хүчний шумбагчид даваа гарагт эрэн хайх ажиллагаа эхэлсэн даруйд хоёр хар хайрцгийг олно гэж найдаж байна. “Sriwijaya Air” агаарын тээврийн компанийн “Boeing 737” нисэх онгоц Борнео арал руу 62 хүнийг тээвэрлэн хөөрснийхөө дараа холбоо тасарсан юм.

“Бид хоёр хар хайрцгийн аль алийнх нь байршлыг тогтоосон. Шумбагчид тэдгээрийг удахгүй хайж эхлэх бөгөөд хурдан олно гэдэгт итгэлтэй байна” гэж Индонезийн Тээврийн аюулгүй байдлын хорооны дарга Соэржанто Тьяжоно ням гарагт мэдээлснийг “AFP” агентлаг уламжилжээ. Хар хайрцгийн мэдээлэл нь онгоцны ослын шалтгааныг тогтооход чухал ач холбогдолтой юм. Осолдсон нисэх онгоцонд хөлгийн багийн 12 гишүүн, 50 зорчигч байсан бөгөөд зорчигчдын дунд долоон хүүхэд байжээ. 

Ослын тухай мэдээллийг тодруулахад:

  • Жакарта хотын нисэх онгоцны диспетчерүүд хөөрснөөс нь хойш дөрвөн минутын дараа онгоцтой холбоо тасарчээ. Эрх баригчдын үзэж буйгаар онгоц Лаки арлын ойролцоох Явын тэнгист унажээ. 
  • Газрын алба хөлгийн багаас аюулын дохио хүлээн аваагүй байна.
  •  Онгоц унасан гэж үзэж буй бүсэд онгоцонд хамаарах эд ангиуд олджээ. 
  •  Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. “Flightradar” цахим хуудасны мэдээлснээр, “Boeing” 3 мянган метийн өндөрт нисэж байжээ.
  • Осол гарсантай холбогдуулан одоогоор эрэн хайх ажиллагааг явуулж байна. 

Онгоц болон нислэгийн тухайд

  • Осолдсон нисэх онгоцыг 1994 онд Америкийн “Continental Airlines” агаарын тээврийн компани бүтээжээ. Харин 2012 онд Индонезийн “Sriwijaya Air” агаарын тээврийн компанид ашиглагдах болсон байна.

    Онгоц Жакарта хотоос Пантианак хотын чиглэлд “SJY182” дугаартай нислэгийг үйлдэж байсан бөгөөд нислэгий хугацаа хоёр орчим цаг болох ёстой байжээ.