<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Цахим спортын PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцоно
featured

Цахим спортын PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцоно

 Цахим спортын нэг төрөл болох PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Z3US ESPORTS баг оролцоно.

PUBG Mobile Global Championship лиг арванхоёрдугаар сарын 20-нд дууссан бөгөөд лигийн хүснэгтийн эхний 16-д бичигдсэн багууд финалын тоглолтыг хийх учиртай. Тоглолтууд энэ сарын 21-24-ны хооронд АНЭУ-ын Дубай хотод байрлах 17 мянган хүний суудалтай Coca-Cola цэнгэлдэх хүрээлэнд болох ба манай баг тамирчид өнөөдөр өглөө Дубай хотод газарджээ.

Хүснэгтийн 13-р байранд бичигдэж буй Монголын баг лигийн хүрээнд 45 тоглолт хийснээс 260 оноо цуглуулсан. Багийн бүрэлдэхүүнд RONIN буюу О.Бат-Оргил, ZYOL буюу Б.Золбоот, ICY буюу Б.Тэнгис, UNDAAK буюу С.Ундрах, ABELY буюу Н.Дулаанжаргал, Godless буюу Б.Билгүүн нар багтаж байна.

Тэмцээний шагналын сан 1,3 сая ам.доллар юм.

PUBG Mobile Global Championship лигийн хүснэгтийн байдал:

  1. Four Angry Men
  2. Bigetron Red Aliens
  3. RRQ Athena
  4. Konina Power
  5. Klas Digital Athletics
  6. Loops Esports
  7. Secret Jin
  8. Futbolist
  9. Nova XQF
  10. POWER888 KPS
  11. Abrupt Slayers
  12. Alpha7 Esports
  13. Z3US Esports
  14. Natus Vincere
  15. Aerowolf Limax
  16. Team Secret