<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЗӨВЛӨМЖ Үйл ажиллагааг нь нээж буй байгууллагууд болон иргэдэд дараахь зөвлөгөөг өгч байна
featured

Үйл ажиллагааг нь нээж буй байгууллагууд болон иргэдэд дараахь зөвлөгөөг өгч байна

Өнөөдрөөс эхлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж байгаатай холбоотойгоор үйл ажиллагааг нь нээж буй байгууллагууд болон иргэдэд дараахь зөвлөгөөг өгч байна.

Ковид-19-ын халдвараас сэргийлэхийн тулд амьдралын шинэ хэв маягийг хүн бүр хэвшүүлэх шаардлагатай.

Үүнд:

  • Аж ахуйн нэгж, байгууллагад:
  • Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
  • Амны хаалттай хүнд үйлчлэх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байрлуулах
  • 1,5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх
  • Өрөө тасалгаанд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх
  • 1 хүнд 4 м2-аас доошгүй талбай ногдохоор өрөө тасалгаа, ажлын байранд зохицуулалт хийх
  • Албан хаагчдын 3/2-ыг цахимаар гэрээсээ ажиллуулах
  • Албан хаагчдыг 3-4 ээлжээр ажиллуулан халдварын эрсдэлээс сэргийлэх
  • Албан хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулах
  • Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
  • Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
  • Хурал, уулзалтыг цахимаар хийх
  • Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, зэргийг ахуйн хэрэглээний
  • цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх
  • Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах
  • Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
  • Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх
  • 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх

Ажилчин, албан хаагчдад:

  • Дотоод, гадаад орчинд амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх
  • Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
  • Алсын зайнаас мэндчилэх
  • Хүнтэй 1,5-2 метрийн зайнаас харилцах
  • Компьютер, ширээ сандал зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл
  • белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Бээлий өмсөх
  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
  • Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
  • 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
  • Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
  • Шүлсээ ил задгай хаяхгүй байх.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам