<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж эхэллээ
featured

Автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж эхэллээ

Өнөөдрөөс /2020.01.11/ эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж буй.

Иймд автомашины тусгай зөвшөөрлийн QR код үйлчлэхгүй бөгөөд кодгүй автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. Гэхдээ ажлын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлж байгаа ба хязгаарлалтын хугацаа өглөөний 08:00 цагаас эхлэн оройн 20:00 цаг хүртэл байна.

  • Нэг, зургаагаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Даваа гаригт; 
  • Хоёр, долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Мягмар гаригт;
  • Гурав, наймаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Лхагва гаригт;
  • Дөрөв, есөөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Пүрэв гаригт
  • Тав, тэгээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Баасан гаригт зорчино.