<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Жозеф Байдены ялалт баталгаажиж, Америкийн засаг захиргааны дараагийн тэргүүн хэн болох тухай маргаан эцэс болов
featured

Жозеф Байдены ялалт баталгаажиж, Америкийн засаг захиргааны дараагийн тэргүүн хэн болох тухай маргаан эцэс болов

 АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчдийн зохион байгуулсан жагсаал, үймээн самуунтай холбогдуулан тус улсын нийслэлийн бүсэд тогтоосон онц байдлыг 15 хоногоор сунгажээ.

“Өнөөдрийн үйл явдлууд олон нийтийн аюулгүй байдал, иргэдийн сайн сайхан байдалд заналхийлж байна. Үүнтэй холбогдуулан онц байдлын дэглэмийг хотын даргын дараагийн захирамж гарах хүртэл 15 хоногоор сунгаж байна” гэж Америкийн нийслэл хотын дарга Муриэл Боузер захирамждаа онцлон тэмдэглэсэн байна. Энэхүү захирамж нэгдүгээр сарын 21-ний 15:00 цаг хүртэл хүчинтэй байх аж.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид лхагва гарагт Вашингтонд эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. 

 Washington I Sturm gegen U.S. Capitol

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэх гэсэн Конгресс дахь Бүгд Найрамдах намын төлөөлөгчдийн оролдлого бүтэлгүйтлээ. Нэгдүгээр сарын 7-ны пүрэв гарагт шилжих шөнө Конгрессын Сенатын танхим Пенсильвани муж улсын сонгуулийн дүнг батлахыг эсэргүүцсэн хүсэлтийг дэмжээгүй байна. Сенатын танхимын гишүүдийн 92 нь тус муж улсын санал хураалт будлиангүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн бол долоо нь эсэргүүцсэн байна.

Сенатын танхим мөн Аризона муж улсын сонгуулийн дүнг батлахыг эсэргүүцсэн хүсэлтийг хүлээж аваагүй байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон сонгуулийн дүнг батлах Конгрессын нэгдсэн хуралдааны үеэр Сенатч Тед Круз тэргүүтэй Бүгд Найрамдах намын хэд хэдэн гишүүн санал хураалтын дүн маргаантай байгаа муж улсуудын дүнг батлахыг эсэргүүцэх хүсэлт гаргасан юм.

Ардчилсан нам олонхийн суудал эзэлдэг Төлөөлөгчдийн танхим ч мөн энэхүү хүсэлтийг эсэргүүцсэн байна. Америкийн парламентын хоёр танхим хоёул дэмжвэл сонгуулийн дүнг эсэргүүцэх энэхүү санаачилга амжилттай болох байв.

АНУ-ын Конгрессын хоёр танхим лхагва гарагт хамтарсан хуралдаанаараа Сонгогчдын коллегийн санал хураалтыг батлах ёстой байсан боловч Дональд Трампын дэмжигчдийн дэгдээсэн үймээн самууны улмаас тасалдсан юм. Конгрессын гишүүд орон нутгийн цагаар 20.00 цаг орчимд хуралдаанаа үргэлжлүүлж чаджээ.

 АНУ-ын Конгрессын хоёр танхим хамтарсан хуралдаанаараа ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг баталлаа.

Сонгуулын дүнг батлахыг 270 гаруй гишүүн дэмжжээ. Ингэснээр Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байдены ялалт баталгаажиж, Америкийн засаг захиргааны дараагийн тэргүүн хэн болох тухай маргаан эцэс болж байна.  

Жо Байден Сонгогчдын коллегийн санал хураалтаар 306 санал авсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 232 санал авсан билээ.

Таг: